Ulti Clocks content

Цаг агаар

Эхлэл рүү

                                Монголтранс ХХК

Анх 1990 онд УБТЗ -ын Хэрэг эрхлэх газрын бүтцэдМонгол тээхпүүсийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь одоогийн Монголтранс ХХК-ний үндэс суурь нь билээ.

Монгол тээхпүүс нь бие даасан үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар 1991 онд олон улсын тээвэр зуучийнМонголтранс ” хувийн компани болон байгуулагдсан юм. Манай компани байгуулагдаад 20 орчим  жил болсон. Одоо нийт  90 гаруй ажилтан, ажилчидтай. Москва, Бээжин, Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Замын-Үүдэд өөрийн төлөөлөгчийн газартай.

Манай хамт олон тээвэр зуучлалын үйлчилгээг чанарын өндөр түвшинд хурдан шуурхай явуулах, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж  ажиллахын тулд, Толгойт дахь үйлчилгээний краныг угсарч, салбар зам барин ашиглалтанд оруулж, өөрийн авто паркыг бүрэн шинэчлэн ажиллаж байна. Монголтранс компани нь Ази, Европ, Америк, Африкийн 70 гаруй ижил төрлийн үйлчилгээ явуулдаг компаниудтай амжилттай хамтран ажиллаж байна.

Тус компаний ажил үйлчилгээний чанарыг өндрөөр үнэлж 1995, 1997, 1998 онуудад Дэлхийн чанарын байгууллагын алтан цомоор 3-н удаа шагнасан нь бидний ажил үйлчилгээний үнэлгээ, бахархал юм. Улс, нийслэл, дүүргийн хэмжээнд найдвартай татвар төлөгч байгууллагаар удаа дараа  Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас “Үйлчлүүлэгчидээ хаанд өргөмжилсөн байгууллага”-аар тус тус шалгарч байсан. Бидний ажлын гол зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг дааж бараа тээшийг нь цаг алдалгүй хаалганаас хаалганд, хилээс хилд хүргэх явдал юм.

 Та бvхэнд ажил хөдөлмөрийн амжилт хvсье!

Хvндэтгэсэн,

                                                    Гүйцэтгэх захирал          Л.Элбэгдаваа