Компанийн танилцуулга

  • Анх 1990 онд УБТЗ -ын Хэрэг эрхлэх газрын бүтцэд “ Монгол тээх ” пүүсийг байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь одоогийн Монголтранс ХХК-ний үндэс суурь болсон юм.
  • “ Монгол тээх ” пүүс нь бие даасан үйл ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлж улмаар 1991 онд олон улсын тээвэр зуучийн “ Монголтранс ” компани болон байгуулагдсан юм.
  • Толгойтод байрлах Монгол улсын хамгийн том салбар замыг ашиглалтад оруулж тээвэр зуучийн цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бид бий болгосон.
  • Тээвэр зуучийн салбарт олон жил ажилласан манай мэргэжлийн хамт олон дэлхийн 100 гаруй оронтой холбоо тогтоож тээврийн хамгийн өргөн сүлжээг бий болгож чадсан юм.